Азийн томчуудын дотносол

2015.11.02 №007 (2007)

Азийн хамгийн  хүчирхэг  гурван  улс болох БНХАУ,  Япон,  БНСУ-ын удирдагчид  өчигдөр Сөүл хотноо уулзаж, түүхэн шийдвэрт хүрчээ. Газар нутгийн маргаанаас болоод сүүлийн гурван жил бие, бие рүүгээ аятайхан харахаа байгаад байсан эдгээр улс цаашид найрсаг харилцаагаа   бүх   салбарт  сэргээж,  газар   нутгийн  маргаанаа ч  хэн, хэнийхээ эрх ашгийг бодолцон шийдвэрлэхээр санал нэгдсэн байна. 


БНСУ, Япон, БНХАУ нь дэлхийн хоёрдугаар дайн болон бусад түүхэн шалтгааны улмаас зарим асуудалд эрс ялгаатай байр суурь баримталдаг. Тэгвэл энэ байдлыг Сөүлийн уулзалт өөрчилжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Бид зогсонги байдалд ороод байсан хамтын ажиллагаагаа бүх салбарт сэргээхээр боллоо” хэмээн онцлон тэмдэглэжээ. Гурван улсын удирдагчид 2012 оноос хойш ингэж цугтаа уулзаагүй байсан юм. Тэднийг нэгтгэж байгаа гол шалтгаан нь Бээжингээс санал болгож буй бүс нутгийн 16 орныг хамарсан эдийн засгийн чөлөөт бүс бололтой.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.