МИАТ-ийн экс удирдлагууд, “Жаст”-ын Ш.Батхүү нар суллагдана

2015.11.02 №007 (2007)

Өршөөлийн хууль төрийн өндөр албанд ажиллаж байсан болон олны танил хүмүүст үйлчлэх эсэхийг тодрууллаа.

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг. Түүний ял эдэлж буй Эрүүгийн  хуулийн  148.4 дэх заалт буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах заалт нь Өршөөлийн хуульд баг­таагүй. Тиймээс Ашигт малт­малын газрын дарга асан Д.Батхуяг өршөөлд хамрагдахгүй нь. 


“Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх. Бусдын эд хөрөнгийн завших, үрэгдүүлэх гэмт хэрэг нь Өр­шөөлийн хуульд хамрагдсан боловч 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл анги уг хуулийн гадна үлдсэн. Тиймээс Н.Хүрэлсүх өршөөлд бүрэн хамрагдахгүй бололтой. 


ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх. Түүний ял эдэлж буй зүйл ангиудын за­рим нь Өршөөлийн хуульд багтаагүй уч­раас хорих ялаас чөлөөлөгдөхгүй. Тэрээр Эрүүгийн хуулийн 153 ду­гаар зүйл, 263 дугаар зүйлийн 263.2-т заас­ны дагуу хорих ял эдэлж байгаа юм.


Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэн түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 166.2, 263.2-т зааснаар хорих ял оноо­сон. Энэ зүйл анги нь Өршөөлийн хуульд багтаагүй юм.  
“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт үйлдэн, бусдад их хэмжээний хохирол уч­руулсан хэргээр ял эдэлж буй тэрээр өр­шөөлд хамрагдахаар боллоо. Учир нь, энэхүү зүйл анги нь өршөөлд хам­рагдах зүйл заалтад багтжээ. 


Татварын ерөнхий газрын Хя­налт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх. Эрүүгийн хуу­лийн 270 зүйлийг Өршөөлийн хуульд хамруулах санал УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаанаар олонхийн дэмж­лэг авч чадсангүй. Тиймээс Ч.Гансүх өршөөлд хамрагдахааргүй боллоо.


МИАТ-ийн захирлууд. Тус ком­панийн  захирал, дэд захирлаар ажил­лаж байсан Б.Эрдэнэбилэгт, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, "Монголиан эйрлайнс" группын захи­рал асан Ч.Суурьтогтох  нарын ял эдэлж буй Эрүүгийн хуулийн 150.3, 166.3 дахь заалт  нь Өршөөлийн  хуульд хамрагдах юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.