Хэн үлдэж, хэн чөлөөлөгдөх вэ?

2015.11.02 №007 (2007)

Хорих ял нь хоёр жилээр хасагдах зүйл ангиуд
1. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах (Эрүү­гийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэг)
2. Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах (Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэг)
3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах (Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг)
4. Бусдын эд хөрөнгийг булаах (Эрүү­гийн  хуулийн 146 дугаар зүй­лийн 146.4 дэх хэсэг)
5. Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэг)
6. Бусдын бие махбодид санаатай хо­хирол учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл)
7. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг) 

Өршөөлд хамрагдахгүй зүйл ангиуд
1. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүний ял нь уучлагдан хорих ялаар солигдсон
2. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон
3. Эх орноосоо урвах (Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл)
4. Тагнуул  хийх (Эрүүгийн хуу­лийн 80 дугаар зүйл)
5. Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах (Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл)
6. Зэвсэгт үймээн дэгдээх (Эрүү­гийн хуулийн 83 дугаар зүйл)
7. Хорлон сүйтгэх (Эрүүгийн хуу­лийн 84 дүгээр зүйл)
8. Хорлон саатуулах (Эрүүгийн хуулийн 85 дугаар зүйл)
9. Хүнийг санаатай алах (Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл)
10. Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах (Эрүүгийн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг)
11. Хүн хулгайлах (Эрүүгийн хуу­лийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэг)
12. Хүнийг барьцаалах (Эрүүгийн хуу­лийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэг)
13. Хүн худалдаалах (Эрүүгийн хуу­лийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг)
14. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах (Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг)
15.  Хүчиндэх (Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.3 дахь хэсэг)
16.  Гүйцэтгэх ажлын тухай хууль тог­тоомж зөрчих (Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл)
17.  Зандалчлах (Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэг)
18.  Терроризм (Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл)
19. Терроризмыг санхүүжүүлэх (Эрүү­гийн хуулийн 1782 дугаар зүйл)
20. Тэсэрч дэлбэрэх болон түргэн ша­тамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах (Эрүүгийн хуу­лийн 184 дүгээр зүйл)
21.  Галт зэвсэг, байлдааны галт хэ­рэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хор­дуулах, цацраг идэвхт, тэсэрч дэл­бэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх (Эрүүгийн хуу­лийн 188 дугаар зүйлийн 188.4 дэх хэсэг)
22.  Мансууруулах болон сэтгэцэд нө­лөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бу­саар бэлтгэх, олж авах, хад­галах, тээ­вэрлэх, илгээх, борлуулах (Эрүү­гийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг)
23.  Мансууруулах буюу сэтгэцэд нө­лөөлөх бодисыг хэрэглэх газар зо­хион байгуулах (Эрүүгийн хуулийн 196 дугаар зүй)
24.  Агаарын хөлөг авч зугтаах (Эрүүгийн хуулийн 225 дугаар зүйл)
25.  Илт гэм буруугүй хүнийг сэ­жигт­нээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх (Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэг)
26.  Эрүү шүүлт тулгах (Эрүүгийн хуу­лийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг)
27. Прокурорын хяналт, шүүх, цаг­дан хорих, хорих ангиас оргох (Эрүү­гийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг)
28. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэж авах (Эрүүгийн хуулийн 148 ду­гаар зүйлийн 148.4 дэх заалт)
29. Төрийн албан тушаалтан алба­ны эрх мэдэл буюу албан тушаалын байд­лаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл)
30. Төрийн албан тушаалтан эрх мэд­лээ  хэтрүүлэх (Эрүү­гийн хуулийн 264 дүгээр зүйл) 
31. Хууль бусаар хөрөнгөжих (Эрүү­­­гийн хуулийн 270 дугаар зүйл) 
32. Төсвийн хөрөнгийг зо­риу­лал­­тын бусаар зарцуулах (Эрүүгийн хуу­лийн 273 дугаар зүйл)
Дээрх жагсаалтад багтаагүй зүйл ангиар ял эдэлж буй хүмүүс хорих ялаас бүрэн чөлөөлөгдөх юм. Гэхдээ хо­­хир­лоо барагдуулах нөхцөлтэйгөөр суллагдана. 

 

 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.