Шинэ сарын эхлэл “Гоёл” наадам болно

2016.11.16 Лхагва №106 (2137)

“Гоёл-2017” наадмын  сүүлийн шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 1-нд болохоор товоо зарлалаа. Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацад бүтээлээ өрсөлдүүлнэ. Мөн загварын агентлагуудын шилдэг загвар өмсөгчдөөс шинэ “Топ модель” тодорно. Өнгөрсөн жилийн “Гоёл” наадмын шилдэг “Топ модель”-оор Х.Уянга шалгарсан юм. Харин шилдэг залуу дизайнераар О.Уранцэцэг, гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, үндэсний хувцасны шилдэг дизайнераар Б.Батзаяа, өдөр тутмын чөлөөт хувцасны дизайнераар Б.Бямбабүрэн нар шалгарч байсан билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.