2016.04.20 Лхагва №045 /2076/
АрхивЛ.Гантөмөр: Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор 1000 төсөлд 12 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоно
БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан ерөнхий боловсролын 427 сургуульд өчигдөр тэтгэлэг олголоо. Хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилготой төслийн энэхүү шалгаруулалтад 450 төсөл шалгарчээ. 380 орчим мянган хүүхдийг хамарч хэрэгжих эдгээр төсөлд нийт хоёр тэрбум, 600 сая төгрөгийн тэтгэлэг олгож байгаа юм.